Нийгэм7 хоногНийслэл

‘’Төгсөлтийн аргачлал-600’’ төсөл хэрэгжиж эхэллээ

Дүүргийн наймдугаар хороонд өрхийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн эдийн засгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой ‘’Төгсөлтийн аргачлал-600’’ төсөл хэрэгжиж эхэлсэн билээ. Тус төслийг ‘’Дэлхийн зөн-Монгол’’ олон улсын байгууллагын санхүүжилтээр дүүргийн 8 дугаар хороотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжид тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын удирдлагууд хамтран хэлэлцүүлэг хийсэн.

Түүнчлэн энэ үеэр олон улсын байгууллагын сайн туршлагыг судлах, халамж хүртэгч иргэнийг өрхийн бизнес эрхлэгч, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох замаар иргэдийн ядуурлыг бууруулах мөн өрхийн эдийн засгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, харилцан санал зөвшилцсөн юм. Тус уулзалтаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд төслийн өрхүүдэд дэмжлэг үзүүлэн цаашид хамтран ажиллахаар болж, төлөвлөгөө боловсруулсан аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close