Нийгэм7 хоногНийслэл

нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан авто худалдааны цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хотод байршиж буй автомашин худалдааг Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт шинээр байгуулсан авто худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай очиж танилцлаа.

Тус цогцолборын үйл ажиллагаа өдгөө нэгэнт жигдэрч, одоогоор 2000 гаруй зогсоол нь албан ёсны эзэмшигчтэй болсон талаар цогцолборын Ерөнхий инженер Б.Эрдэнэбаатар хэлэв.

Бүх банк болон даатгалын салбарууд тэнд очиж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон угаалгын газрууд ч нээгдсэн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгууль болон тээврийн хэрэгслийн албан журмын даатгалыг бэлэн бусаар төлж боломжтой цахим машин байрлуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй үйлчлэхийг зорьж буйгаа гэдгийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ынхан хэллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close