НийгэмБоловсрол

Франц дахь монгол хүүхдүүд эх хэл, ёс заншлаасаа суралцаж байна

Гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол хүүхдүүдэд эх хэлээ марталгүй уншиж, бичиж сурах, эх хэлээрээ Монголынхоо түүх соёлтой танилцах боломжийг олгон “Умардын Монголчууд нийгэмлэг” энэ жилийн ээлжит сургалтаа эхлүүллээ. 2015 онд байгуулагдсан тус нийгэмлэг 4 дэх жилдээ уламжлал болгон монгол хэлний хичээлийг хүүхэд багачууддаа зааж байгаа ба анхан болон дунд шатны гэсэн 2 ангиллаар сургалтаа явуулж байгаа аж.

Хүүхдүүд өөрийн төрөлх ёс заншлаас суралцсанаар байгаа улс орондоо Монголынхоо нэр хүндийг өндөрт өргөн, сурталчилахад оршино хэмээн тус холбооны санаачлагчид хэлж байна. Энэхүү энэ үйл ажиллагаанд Франц дахь Монголын элчин сайдын яамны зүгээс байнга анхааран туслаж дэмжиж ирсэн аж. Энэ жил ЭСЯ- ны зүгээс хүүхэд багачуудын аятай тухтай суралцах нөхцөлийг бүрдүүлж, Монгол хэлний сургалт хийх хичээлийн байр олж өгч тусласан байна.

Дашрамд дуулгахад, Элчин сайд. А.Баттөр болон ЭСЯ- ны соёлын атташе Б.Билэгзаяа нарт тус нийгэмлэгийн хамт олон, багш, хүүхдүүд, эцэг эхийн зүгээс маш ихээр талархаж буйгаа уламжилсан билээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close