Хууль эрх зүйFocus
Торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ
Тээврийн хэрэгслийн торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл журмын хашаанд байрлуулна.
Харин торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс их байвал тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг нийтэд тустай ажил хийлгэх арга хэмжээг авч эхэлсэн талаар ТЦА-наас мэдээллээ.
Тодруулбал, 450 мянган төгрөгөөс их торгуультай жолооч нэг өдөр 8 цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлс 15,000 төгрөгөөр тооцогдох аж.