НийгэмFocus

Хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй “Job Center” нээгдлээ

Монгол Улсын Засгийн Газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Үүний эхлэл болж Улаанбаатар хотод эхний дөрвөн “Job Center” төв нээгдлээ.

Гэр бүлд, хүүхдээ харж буй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн зэрэг шинээр нээгдэж буй “Job center” бүр өөр өөрийн онцлогоор үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй аж.

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 4 салбараа нээж буй Job center-ээр төвөөр үйлчлүүлснээр ур чадварын үнэлгээ хийлгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авах, салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар авах боломж бүрдэж байна.

Улсын хэмжээнд нийт 19 Job Center нээгдэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн чанар, хүртээмжийг сайжруулахтай холбоотой хууль эрх зүйн орчны шинэчилнэ гэдгийг салбарын яамныхан онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close