Хууль эрх зүй

Он гарсаар явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж, 83 хүний амь хохирчээ

Ногоон гэрэл цагаан шугам 2024 Энэ оны эхний 9 сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна. Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж 2 хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны 10-р сарын 21-ээс 11 дүгээр сарын 22-ний хооронд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг уриалж байна.

Явган зорчигч ТА ч бас замын хөдөлгөөнд оролцогч!!! Замын хөдөлгөөний аюулгүй төлөө хамтдаа!!!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close