Нийслэл

Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг товч хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай. Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байгааг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р. Дагва, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Авто зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт хяналт шалгалт хийж, дүнг танилцуулах,
  • Нийслэлийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх,
  • Улаанбаатар хотын 2040  он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Зогсоол” хөтөлбөр, Орон сууцны бодлогын хөтөлбөр боловсруулах ажлын явцыг танилцуулах,
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа болон цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, түгжрэлийг бууруулах дунд болон богино хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах,
  • “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг хангуулах, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, танилцуулах,
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах,
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах,
  • Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг үүрэг болгосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close