“Эрсдэлийн боловсрол” үндэсний аяны хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн эрсдэл” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 60 орчим бүтээл ирсэн бөгөөд V-VIII, IX-XII анги гэсэн хоёр ангиллаар эхний гурван байрыг шалгаруулсан байна.