Шинэ мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 110 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилтын нөхцөл байдалд шинжилгээ хийсэн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.

Салбарын хэмжээнд 110 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байна.

  • Нийгмийн даатгал 29,
  • Нийгмийн халамж 64,
  • Хөдөлмөр эрхлэлт 11 үйлчилгээг цахимаар хүргэж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдийн мэдээллийг нээлттэй болгох,  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн мэдээллийг цахим болгох шаардлагатайг онцоллоо.

Мөн Нийгмийн даатгалын зарим үйлчилгээг виртуал хөтлөгч хиймэл оюун ухаанаар боловсруулан иргэдэд хариулт өгөх боломжтой. Энэ үйлчилгээг үзүүлэх дэд бүтэц бэлэн, салбарын хэмжээнд  нэг мэдээллийн сан үүсгэх шаардлагатай гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close