БХЯFocusШинэ мэдээ

Түүхэнд нэрээ тодоор бичсэн сансарын нисгэгч баатруудтай уулзлаа

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансарын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд хүрэлцэн ирсэн зочдод Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны түүхэнд нэрээ тодоор бичсэн баатруудтай уулзаж байгаадаа туйлын их баяртай байгаагаа илэрхийллээ.

В.А.Жанибеков хэлэхдээ, “Манай хоёр улсын харилцааны түүхэнд нөхөрсөг харилцаатай бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан туслаж ирсэн болохыг дурдаад, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг оросын ард түмэн ямагт санаж явдаг” хэмээн онцлон тэмдэглэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close