УнгарFocusШинэ мэдээ

“Унгар хэлэн дэх мэндчилгээний хэлбэрүүд” ном хэвлэгдлээ

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зочид буудлууд” таван боть цуврал номын зохиогч Prima Primissima-ийн шагналт, Pulitzer-ийн шагналт, Pro Europa-ийн шагналт, Iroko-ийн шагналт, Zlatna Penkala (Алтан үзэг)-ийн шагналт, Berzsenyi-ийн шагналт,  Кодоланий Яношын Их Сургуулийн декан, унгар эрдэмтэн Др.Кишш Роберт Ричардын “Унгар хэлэн дэх мэндчилгээний хэлбэрүүд” ном хэвлэгдэн гарлаа.

Хүн төрөлхтний харилцааны хамгийн эртний хэлбэрийн нэг болох мэндчилгээ нь хувь хүн, хүмүүсийн нийтлэг, овог аймаг, угсаатан үндэстний амьдралын хэв шинж, зан үйл, соёл сэтгэлгээ, шашин шүтлэг зэргээс шалтгаалж өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг. Нийгмийн хурдацтай хөгжлийн энэ үед түүхийн хөгжлийн явцад мэндчилгээний хэлбэр, агуулга ч өөрчлөгдөж ижилсэж, ондооших тохиолдол байнга ажиглагдана.

Та бүхэнд Унгар буюу Мажаарын эрдэмтэн Кишш Роберт Рихардын бичсэн “Унгар хэлэн дэх мэндчилгээний хэлбэрүүд” (Мэдээлэл харилцаа холбооны шинэ технологи оюутнуудын хэл ярианд хэрхэн нөлөөлсөн талаар) гэсэн бүтээлийг унгар хэлнээс орчуулан хүргэж байна. Энэхүү бүтээл нь мэндчилгээний талаар өвөрмөц сонин мэдээ баримттай, ийм төрлийн судалгаа хийх хүмүүст үлгэр болохоор бүтээл юм.

Манай монголчууд ч мэндчилгээ, хүндэтгэлийн нэн эртний баялаг уламжлалтай. Энэ талаар хийсэн судалгаа цөөнгүй байдаг боловч орчин үеийн суурин иргэншлийн шилжилтэд хэрэглээ нь хумигдаж, өвөрмөц өнгө төрх нь бүдгэрч байгаа баримт цөөнгүй тохиолддог. Өнөөгийн залууст гадаад хэл сурах хэрэгцээ өргөжиж байгаа нөхцөлд Унгар зэрэг бусад үндэстний харилцааны туршлага, сургамжтай танилцахад энэ бүтээл хувь нэмэр болно гэдэгт эргэлзэх юун!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close