Байгаль орчинFocus

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Иймд:

  • Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байх,
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Аялж, зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам гарцаар зорчих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close