Байгаль орчинОнцлох

Наймдугаар сард хэт халах ч бороо хур ахиу орно

ЦУОШГ-аас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Ирэх наймдугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дундажаас ахиу орно.

Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close