НийслэлFocus

Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортыг хүлээн авч уулзав

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорт “Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотод ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Мянганы сорилтын санд төслийн удирдлагын дэмжлэг үзүүлэн ажиллах болсон.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын айл өрх усны тоолуураа илгээх мөн төлбөр тооцоогоо цаг тухайд нь утасны аппликэйшинээр төлдөг болох боломж бүрдэх юм. Мөн ундны усны зэвийн судалгааг хийсэн бөгөөд ахуйн усан дахь зэвийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байна” гэв.

Азийн Сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг НЗДТГ-ын дарга П.Хадбаатар онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close