МУХБFocus

Эрсдлийн бодлогын хэлтэст ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

ЭРСДЭЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН:

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх ажил, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц дата мэдээлэлд шинжилгээ хийж, үр дүнг танилцуулах, шаардлагатай өгөгдөл, мэдээллийг цуглуулах, судалгаа хийх, тоон мэдээллүүдийг нэмэгдүүлэн мэдээллийн санг шинэчлэх, мэдээллийн санд судалгаа, дүн шинжилгээ хийх, удирдлага болон харилцагч газар, нэгжийг мэдээллээр хангах, тайлан мэдээлэл гаргах, дата мэдээлэлд анализ хийж дүгнэлт гарган, зээлийн үйл ажиллагааг сайжруулах бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөх.
  • Ажлын байранд тавигдах шаардлага
  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Дата аналист буюу өгөгдлийн шинжээч чиглэлээр мэргэшсэн, математик загварчлал, статистик, компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн систем зэрэг чиглэлээр мэдлэг, ур чадвартай бол давуу талтай болно;
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, зээлийн үйл ажиллагааны талаар онолын болон практикийн мэдлэгтэй;
  • Дата мэдээлэл цуглуулах, боловсруулах, судалгаа хийх, өгөгдөлд суурилсан анализ, дүн шинжилгээ хийх, өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, MS excel программыг ахисан түвшинд эзэмшсэн;
  • Програмчлалын R, Phyton, SQL, Microsoft Power BI зэрэг дата хэрэгслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно;
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах, тайлан танилцуулга бэлтгэх, илтгэх ур чадвартай;
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай, идэвх санаачилгатай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Төрөл: Бүтэн цагийн

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны товч анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn

Утас: (976)-11-7013-0516
Факс: (976)-11-7013-0602

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close