МУХБОнцлох

Хөгжлийн банк ТоС холбооны сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Хөгжлийн банк Монголын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) холбооны хамтын ажиллагааны хүрээнд банкны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор давтамж нь нэмэгдэж байгаа үер, ой хээрийн түймэр, зуд турхан зэрэг гамшигт үзэгдлүүд нь иргэд, бизнесүүдэд шууд болон шууд бусаар нөлөөлж буй. Энэ нь санхүүгийн салбарын харилцагчдад давхар эрсдэл учруулж байгааг тооцоолох, урьдчилан сэргийлэх, дасан зохицох шаардлага үүсгээд байна.

Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчийг үнэлэх, чадавхжуулах, тогтвортой хөгжлийн зорилтыг харгалзах зэргээр санхүүжилтээрээ дамжуулан байгаль орчинд эерэг нөлөөллийг бий болгох нь чухал болоод байгааг ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь сургалтын үеэр онцолсон юм.

Хөгжлийн банк Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-той 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2021 оноос тус холбооны үндсэн гишүүн болсон юм. Гишүүнчлэлийн хүрээнд холбогдох ажилтнуудыг SDG, ESG болон энэ чиглэлийн эрсдэлийн менежментийн сургалт, зөвлөгөөнд тогтмол хамруулж мэдлэг, мэдээлэл олгодог.

Мөн бусад байгууллагуудаас туршлага судлах болон дотооддоо холбогдох дүрэм, журам боловсруулахад зөвлөмж авч хамтран ажилладаг билээ. Үүний үр дүнд Хөгжлийн банк 2023 онд Банкны тогтвортой санхүүжилтийн чиглэлээр банкны цаашид авч хэрэгжүүлэх ажлын замын зураг болон Тогтвортой хөгжлийн бодлогоо тус тус батлаад буй.

Хөгжлийн банк нь ТоС хөтөлбөрийн найман зарчмыг үндсэн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ирсэн ба цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн энэ чиглэлд манлайлан ажиллахаар зорьж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close