Эрүүл мэнд

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх 47 сувилал

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газартай гэрээ байгуулсан сувиллуудын жагсаалт гарчээ.

Сувилал нь сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээг хэвтүүлж эмчлэх хэлбэрээр үзүүлдэг байгууллага.

Тус газраас өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хүн дараах сувиллуудаас хөнгөлөлттэй үнээр тусламж үйлчилгээг авах эрхтэй байна.

Тодруулбал иргэн зөвхөн сувиллын тусламж үйлчилгээ авахад 260,000 төгрөг, сувилал болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээнд 416,000 төгрөг, сувилал болон сэргээн засахын тусламж үйлчилгээг авсан бол 400,114 төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас/ЭМДС/ олгоно.

Заавал ахмад настан гэхгүй шимтгэлээ төлсөн иргэн, малчин, оюутан, сурагч сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр жилд нэг удаа авах зохицуулалттай.

Энэхүү хөнгөлөлтийг хүүхдүүд, хувиараа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэд ч эдлэх эрхтэй гэж тайлбарлалаа.

0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн, ял эдэлж буй ялтны ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлдөг ч тусгай зохицуулалтаар сувилалд эмчлүүлэх эрхтэй байна.

ЭМДСантай гэрээ байгуулсан 47 сувилалд явах иргэд өрхийн эмнэлэг, амбулаторийн эмнэлэгт үзүүлсэн байх шаардлага тавигдах аж.

Сувилалд иргэний төлөх төлбөрийн хэмжээ харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл иргэн тав тухын буюу люкс өрөөнд орох тохиолдолд сувилал нэмэлт төлбөр авах эрхтэй. Тав тухын нэмэгдэл төлбөрт ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлэхгүйг тодотгов.

Харин ахмадууд 100,000 төгрөг төлж долоо хоног сувилалд амрах нөхцөл Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газарт харьяалагддаг байна.

Д/дЭмнэлгийн нэрӨмчийн хэлбэрАймаг, хотУтасны дугаарХаяг, байршил
1БОГД УУЛ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар77181065Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх
2ИНТЕНСИВЕКАРЕ ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАРСУВИЛАЛУлаанбаатар77181065, 99161367Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14-р хороо, Өлзийт тосгон Гавжийн шанд, Хурдны замын дэргэд
3ОТГОНТЭНГЭР РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛЗавхан99071938Завхан аймаг Улиастай сум Жинст баг
4БААТАР ВАН СУВИЛАЛСУВИЛАЛБулган94118309Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 баг
5ЭЭЛТЭЙ ОТОЧ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар86707307, 99070165Улаанбаатар хот, БЗД 16-р хороо
6ТӨГӨЛ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар91143838, 88006542Улаанбаатар хот, СХД 9-р хороо
7ЭМЖЖ ХХК-НИЙ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар99898823Төв аймгийн Баян чандмань сум,Дарцагт уул
8НОМУН СУВИЛЛЫН ГАЗАРСУВИЛАЛУлаанбаатар99033208Улаанбаатар хот, СХД- 1 хороо
9АШУҮИС-ЫН ХАРЬЯА ЭРХЭС СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар98102415Улаанбаатар хот, СБ дүүрэг, 18-р хороо
10МОЙЛТЫН ТОХОЙ СУВИЛЛЫН ГАЗАРСУВИЛАЛУлаанбаатар99162851Улаанбаатар хот. Налайх дүүрэг 6-р хороо
11ДАЛД ЗАСАЛ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар99152231Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон Шар хоолойн бага ам
12ЛОНА ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАРСУВИЛАЛУлаанбаатар95048160 86008118Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Дэнжийн 6-6 тоот, Улаанбаатар хот
13ӨНӨ-ЭНХ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар99108420Улаанбаатар хот, БГД 14-р хороо
14ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИСУВИЛАЛУлаанбаатар77101144, 77101133Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо
15ЖИНСТ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар99191255 88118683Улаанбаатар хот, СХД 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59а байр, Улаанбаатар хот
16АРГА БИЛЭГ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар70173918Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг 99183918
17СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ СУВИЛЛЫН ГАЗАРСУВИЛАЛУлаанбаатар99110152СБД 15-р хороо
18ХОС ШИНЭС СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар91112245Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан, өөрийн байранд
19НАТУРМЕД СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВСЭРГЭЭН ЗАСАХ ТӨВУлаанбаатар96919191 99040186Улаанбаатар хот, СХД- 34хороо
20НЭМҮҮН ТӨГС ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАРСУВИЛАЛУлаанбаатар99010514Налайх дүүрэг, 8-р хороо, Дамдин гудамж, 87 тоот, Улаанбаатар хот
21ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-НИЙ СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОРСУВИЛАЛОрхон99351303Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-ын 1-р байранд
22ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАВТАН СУРГАЛТ, СЭРГЭЭН ЗАСЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ЖАРГАЛАНТ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар99996289Улаанбаатар хот, ХУД 8-р хороо
23БАГАНУУР СУВИЛАЛ ХХК-НИЙ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар70210109, 72722228,70213363Багануур дүүрэг
24ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН СҮҮЖ УУЛ СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар94942255Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд
25АНАНД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛӨвөрхангай88098486Өвөрхангай аймаг, Хужирт сум
26СЭМЖИД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛӨвөрхангай72021191, 88021191Өвөрхангай аймаг, Хужирт сум
27ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ ХХК-НИЙ СУВИЛАЛСУВИЛАЛӨвөрхангай77115858, 80398089Өвөрхангай аймаг, Хужирт сум
28ЭЛЬМА ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛӨвөрхангай99092120Өвөрхангай аймаг, Хужирт сум
29АР-ҮР СУВИЛАЛСУВИЛАЛӨмнөговь90069595Өмнөговь аймаг, Даланзадгад сум
30ДАРХАН ОТОЧ АВАРГА РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛХэнтий99193729Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг
31ЧИНГИСИЙН ГУРВАН НУУРСУВИЛАЛХэнтий99117578Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг
32АХСУ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛБаян-Өлгий99422979Баян-Өлгий аймаг Өлгий сум
33БҮРДЭНЭ СУВИЛАЛСУВИЛАЛДундговь80305957Дорноговь аймаг Эрдэнэ сум
34СУВД СУВИЛАЛСУВИЛАЛАрхангай99109018Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р баг
35НАР ЭЛС СУВИЛАЛСУВИЛАЛГовь-Алтай99082710Говь-Алтай аймгийн Бигэр сум
36ЭХ БУЛАГСУВИЛАЛТөв88088273Төв аймаг, Баянчандмань сум
37ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛТөв99039528Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг
38ЗАМТЫН БУЛАГ СУВИЛАЛСУВИЛАЛТөв99112960Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ баг, Замтын эх
39ӨВӨР ЖАНЧИВЛАН РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛТөв99037240Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг
40АР ЖАНЧИВЛАН ХХК -НИЙ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛУлаанбаатар89113805Төв аймаг эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг
41НАНДИН-ЭРДЭНЭ СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВСЭРГЭЭН ЗАСАХ ТӨВУлаанбаатар88870008Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо Ард Аюушийн гудамж 40-р байр
42ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧ ЭЛИТСУВИЛАЛЗавхан99469542Завхан аймаг Улиастай сум Жинст баг
43БАЯН-УНДАРГА ЗЭНДМЭНЬ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛБаянхонгор88029143Баянхонгор аймаг
44ТӨМӨР ЗАМЫН АХМАДЫН БУЛАГТАЙ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛТөв89242485Төв аймаг Архуст сум 1-р баг
45ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ ХХКСУВИЛАЛБаянхонгор88899197Баянхонгор аймаг. Баянхонгор сум, 8-р баг
46ХУЛЬЖ СУВИЛАЛСУВИЛАЛБулган99181452Булган аймаг, Могод сум
47ГАЛТ ХАЛУУН РАШААН ХХК-НИЙ РАШААН СУВИЛАЛСУВИЛАЛХөвсгөл99119581Хөвсгөл аймаг, Галт сум
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close