Жендэр

Барилгын салбар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлнэ

Хүйсийн ялгаатай хэрэгцээг эн тэгш харгалзах Үндэсний жендэрийн бодлого, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоор дэмжиж буй.

Тус хандлагад нийцүүлэн “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан.
 
Уг бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын онцлогтоо нийцүүлэн анхны жишиг “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт болон ажилчдын байрны шалгах хуудас”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ 

Таг
Back to top button
Close