УИХнитх

УИХ-ын ээлжит сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшинэ

УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ.

Дээрх нэр дэвшигчдийн зургаа нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой.

Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.

УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийн

  • 8 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Батцогт, М.Тулгат, НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч П.Наранбаяр,
  • 9 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
  • 10 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Бадарсан
  • 11 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай,
  • 12 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нэр дэвшиж байгаа бол намуудын жагсаалтаар
  • НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Н.Баярчимэг
  • НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Гантулга, П.Ганзориг
  • НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Энхтуяа
  • НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар дэвшинэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close