Нийслэл

ТБД андуудын уулзвараас УБТЗ-ын төв буудал хүртэлх замыг хаана

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, /ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version