уран зурагРЦНКОХУ

«Авьяастны замнал» уран зураг, гар урлалын студийнхэн үйл ажиллагаагаа танилцуулав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 20,21-нд “Номын сангийн шөнө” үйл ажиллагааг Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК-/оос зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын “Путь таланта” буюу «Авьяастны замнал» уран зураг, гар урлалын студийнхэн хүүхдүүдэд үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Хүмүүс “Мона Лиза” ямар байдаг вэ гэдгийг сонгодог хэлбэрээр нь мэднэ. Тэгвэл эл алдарт хөргийг шинэ авангард стиль чөлөөт зохиомжтойгоор бүтээж болно гэдгийг “Путь таланта” студийн үүсгэн байгуулагч Вселена Даваин энэ өдөр харуулсан. Үүний дараа сонирхогчдоор зохиомжит зураг зурууллаа.

Ингэхдээ усан будагтай төстэй задардаг будаг буюу нойтон техникээр зураг зурж, цоолбор зурган дээр сүүдэр өнгө оруулж, тод өвөрмөц өнгөтэй бүтээл зурах боломжийг сонирхогчдод олгосон билээ. Улмаар өөрсдийн бүтээлээ 24 каратын алтны хольцтой будгаар чимж болно гэдгийг зохион байгуулагч онцоллоо.

Тус дугуйлангийнхан үүнээс гадна гараар хийсэн амтат цэцэг, алдартай хүмүүсийн дүрстэй шоколад гээд олон зүйлийг сонирхуулахаар дэлгэжээ. “Путь таланта” студи цүнх, хувцас, гоёл чимэглэл, шивээс хийхийг хүртэл заадаг. Сургалтад гурван наснаас дээш бүх хүн хамрагдах боломжтой гэнэ.

Мөн дашрамд дурдахад Улаанбаатар дахь Русский Домд олон төрлийн дугуйлангууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Б.Амархүү дуулаачийн сургууль, Сувдаа Дэнс студи, “Зазамас” зургийн дугуйлан, Гэгээн Муза шагналын эзэн “Про” театрийнхан тайзны урлагийн дугуйлан хичээллүүлдэг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close