РЦНКсоёл урлагОХУ

Эрмитажын 260 жилийн ойд зориулсан “Номын сангийн шөнө-2024” боллоо

Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК-/оос гурав дахь жилдээ “Номын сангийн шөнө-2024”-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК-/ийн захирал В.Кильпякова “Номын сангийн шөнө”-ийг нээж “Хоёр жилийн өмнө бид энэ төслийг эхлүүлсэн. Монголчууд ном унших их дуртай. Манайх бүх төрлийн 30 мянга гаруй номтой баялаг номын сантай. Эхний жил “Номын сангийн шөнө”-ийг бид өөрийн номын санг баяжуулах зорилгоор зохион байгуулсан. Улмаар 2022 онд манай номын сан олон уншигчтай болсон.

“Номын сангийн шөнө”-ийг хоёр дахь удаагаа 2023 онд Оросын агуу яруу найрагч Александр Сергеевич Пушкин мэндэлсний 225 жилийн ойд зориулж тэмдэглэж байсан. Энэ онд бид дэлхийд алдартай Эрмитажын музейн 260 жилийн ойд зориулж зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагаа бол “Гүн сэтгэгч, бадруулагчийн өдрүүдийн анхааруулга, бэлгэ тэмдэг болсон шоу болсон юм” гэв.

Тодорхой хэлбэл энэ өдөр сурагчдын дунд номын тухай шоу тэмцээн зохион байгуулсан. Уг шоу тэмцээнд хоёр баг өрсөлдөж, Эрмитажын музейн түүх, дурсгал, үзмэрийн талаар мэдлэгээ сорьсон юм.

Тус үйл ажиллагаанд оролцсон аравдугаар ангийн сурагч Ө.Анар “Тайзны заслаас эхлээд бүх зүйл таалагдлаа, энэ удаад тэргүүн байр эзлээгүй ч дараа жил орох боломж байна. Сэдэв түүхээ сайн цээжлэх ёстойг ойлголоо. Дараа жил заавал оролцоно” гэлээ.

Мөн номын сангийн үдэшт ОХУ-ын тэргүүлэх 12 их дээд сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Тэд Монголын ахлах ангийн сурагчдад зориулж мэргэжлээ зөв сонгох төслийг хэрэгжүүлэх аж. Тодорхой хэлбэл өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас ирсэн багш нар Монголын сурагчдад зориулж мастер хичээл, цахим уулзалтуудыг зохион байгуулжээ. Уг төсөл Оросын соёлыг сонирхож байгаа хүн бүхэнд зориулсан соён гэгээрүүлэх төгс хөтөлбөр юм.

Дашрамд дурдахад Улаанбаатар дахь Русский Домд олон төрлийн дугуйлангууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Б.Амархүү дуулаачийн сургууль, Сувдаа Дэнс студи, “Зазамас” зургийн дугуйлан, Гэгээн Муза шагналын эзэн “Про” театрынхан тайзны урлагийн дугуйлан хичээллүүлдэг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close