ЕТГFocus

ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар Т.Мөнхтөр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар Т.Мөнхтөр томилогдлоо.

Т.Мөнхтөр нь 1992 онд Монгол Улсын Их Сургууль, 1996 онд Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгээр Токиогийн технологийн дээд сургуулийг тус тус төгссөн. Магистр зэрэгтэй Англи, Япон, Орос, Хятад хэлтэй.

Түүний хувьд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч, 2024 оны нэгдүгээр сараас “Хүнсний хувьсгал” ТББ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр томилогдон ажиллаж байсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close