ХАА-н салбар

1,400 орчим төрийн албан хаагч орон нутагт ажиллана

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөр баталж, 1400 орчим төрийн албан хаагчийг орон нутагт илгээн ажиллуулахаар боллоо. Үүний шалтгаан нөхцөл нь “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэхийн тулд хөдөөд, малчдад ойлгомжтой мэдээлэл хүргэх нь чухал байгаа юм. Ийнхүү төрийн албан хаагчид очиж ажилласнаараа энэхүү асуудал шийдэгдэх юм.

Тэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулж, малчид хэрхэн хоршоо байгуулах, хоршооны төсөл хэрхэн бичих, төслөө арилжааны банкуудад танилцуулж хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах талаар малчин өрх бүрт хүрч заавар зөвлөмж, сургалтыг нэг сарын хугацаатай явуулах юм.

Нэг хоршоонд доод тал нь 9 айл нэгдэж болох бөгөөд тэд дундаасаа санхүү, бичиг баримтын мэдлэгтэй, ийм мэдээлэлд сургасан хүнээ хоршооны ахлагч болгон удирдуулах боломжтой юм. Төр засгийн бодлого, шийдвэрийг дорвитой хэрэгжүүлэхийн тулд санаа нийлж хамтарч ажиллаж чаддаг, гол нь санаа нийлсэн айлууд нэг хоршоо болох нь оновчтой гэж малчдын төлөөлөл үзэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close