атүтFocus

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нэрэмжит 2024 оны улирлын засмал замын дугуйн тэмцээн өнөөдөр буюу 04-р сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд боллоо.

Төрөөс биеийн тамирын спортыг хөгжүүлэх талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, унадаг дугуйн спортыг сурталчилах, авто машин, унадаг дугуй хоёрын зохицол, зам, дүрэм, аюулгүй байдал, стандарт, эрүүл мэндийг сурталчилах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээнийг 5 ангилалаар зохион байгуулсан юм. Тодруулбал:

  • Өсвөр үе /эрэгтэй,эмэгтэй/ – 12-14 нас, 15-16 нас, 17-18 нас
  • Мастер 30-39нас, 40-49 нас, 50-59 нас, 60+
  • Сонирхогч эрэгтэй 17-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60+
  • Сонирхогч эмэгтэй 17-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50+
  • Under 23, Элит- эрэгтэй, Элит – эмэгтэй гэсэн нийт 22 насны ангиллаар уралдаж шилдгүүдээ тодрууллаа.

Та бүхний алтан шар зам тань өлзийтэй байх болтугай

Эх сурвалж: АТҮТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close