ХАА-н салбарFocus

“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хэлэлцүүлэг боллоо

Шинэ хоршоо-чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд малчид орон нутагтаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс хоршооллыг илүү хөгжүүлэх, санхүүжилтээр дэмжих, бүс нутгийн байгаль орчин, нийгэм эдийн засаг, газарзүйн онцлогт тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малыг бүртгэлжүүлснээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн мал аж ахуйн тогтвортой салбарыг бий болгохыг зорьж байна.

Өнөөгийн өртгийн сүлжээ нь орон нутагт нэмүү өртөг шингэдэггүй, малчдад очих ашиг бага зэргээс шалтгаалан шинэ өртгийн сүлжээг бий болгох юм. Шинэ хоршоог хөгжүүлснээр нэмүү үнэ цэнийг бий болгож, эдийн засаг дахь мал аж ахуйн салбарын болон орон нутгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчны зээл – төсөл хэрэгжүүлэх бөгөөд хоршооны малчин гишүүнд 50 сая төгрөг хүртэлх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгож, анхан шатандаа боловсруулалт хийж чаддаг болоход дэмжлэг үзүүлэх юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close