WorldОнцлох

Монгол Улсын “Амьтны эрхийн тухай хууль” улс орнууд дагаж мөрдөх дэлхийн шинэ стандартыг бий болголоо

World animal news цахим сатад 300,000 гудамжны нохой, муурыг хордуулж, буудсан явдлыг зогсоосон Монгол Улс анх удаа Амьтны эрхийн тухай хуулийг баталлаа хэмээн онцлон мэдээлэл бэлтгэжээ. Тус нийтлэлийг сийрүүлэн хүргэж байна.

Амьтны эрхийн төлөөх түүхэн ялалтын хүрээнд Монгол Улс амьтдыг хамгаалах тухай “Амьтны тухай хууль” хэмээх анхны хуулиа баталлаа. Энэхүү гайхамшигт амжилт нь Монгол дахь түнш “Азтай савар ” ТББ-аас санаачлан шийдвэр гаргагчдад захидал илгээсэн 17,000 гаруй Амьтдыг Хамгаалахыг дэмжигчдийн дэмжлэг болон олон жилийн уйгагүй кампанит ажил, сурталчилгааны үр дүнд бий болсон юм.

“Энэ үйл явдал нь бидний өвөг дээдсийн амьтдад энэрэнгүй хандсан өвийг хүндэтгэж байна. Монгол Улс амьтны эрхийн тухай анхны хуулийг баталсан нь хүн, амьтны аль алинд нь нинжин сэтгэл ноёлдог гэдгийг нийгэмд сурталчлах ажлыг хийсэн сайн дурынхны 10 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн оргил амжилт юм” хэмээн “Азтай савар” ТББ-ийн зохицуулагч Бүжинлхамын Эрдэнэбат хэллээ.

Б.Эрдэнэбат үргэлжлүүлэн “УИХ-ын гишүүн, Амьтны тухай хуулийн санаачлагч Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар болон бүх дэмжигчиддээ талархаж байна. Энэ хууль нь хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулах бидний хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлээд зогсохгүй бидний хүн нэг бүрийг эдгээр амин чухал хайрлах сэтгэл, халамж анхаарал хүсдэг гэрийн тэжээвэр амьтан тэжээх үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхийг уриалж байна. Бүх амьдралыг хүндэтгэх нь хамгийн чухал – бүх амьтад амьдрах эрхтэй!” гэлээ.

“Монгол Улс амьтдыг хүндэтгэх, эрхэмлэх шинэ жишгийг тогтоогоод байгаа нь бусад улс орны хувьд зорих ёстой зам. Амьтны тухай хууль нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөний хувьд чухал үе юм” хэмээн Амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Харилцаа холбоо, олон улсын түншлэлийн захирал Флер Доус хэлэв.

Мөн тэрбээр “Бид энэхүү түүхэн амжилтад урам зориг өгч, Азтай савар болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хичээл зүтгэлээр бахархаж байна.”

Энэхүү хууль нь Монгол Улсын гэрийн тэжээвэр амьтдыг халамжлах арга барилд томоохон өөрчлөлт орсныг харуулж байна. Өмнө нь Улаанбаатарт орон гэргүй муур, нохойнууд харгис хувь тавилантай учирдаг байсан бөгөөд эрх баригчид орон гэргүй амьтдыг хордуулж, буудуулахад зориулан жил бүр багагүй мөнгө төсөвлөж байсан. Тодруулбал, муурыг оруулалгүйгээр жил бүр 90-100 мянган золбин нохойг аймшигтайгаар буудахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 420-450 мянган долларын зардал гаргажээ. Эдүгээ тэнэмэл амьтдыг буудахыг хориглосон бөгөөд орон гэргүй амьтдын тоог бууруулахын тулд төрөлтийг хянах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг Засгийн газраас бүх шатны байгууллагад үүрэг болгосон.

Шинэ хууль тогтоомж нь илүү хүмүүнлэг, хариуцлагатай хандлагыг санал болгож, амьтдыг хамгаалах, хариуцлагатай асран хамгаалагчийг дэмжихэд анхаарч байна. Амьтны хууль ёсны асран хамгаалагчид олон нийтэд нээлттэй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, амьтдыг хүчирхийлэгчдээс нөхөн төлбөр авах зэрэг олон шинэ эрх эдлэх болно. Шинэ үүрэг хариуцлагад гэрийн тэжээвэр амьтдыг бүртгэх, сургах, үржүүлэх, ариутгах зэрэг багтах бөгөөд асран хамгаалагчид тэжээвэр амьтдаа хоол хүнс, орон байр, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орлоготой байх ёстой.

Амьтны тухай хуульд мөн тэжээвэр амьтдын дэлгүүрт муур, нохой худалдахыг хориглож, үржүүлэгчид тусгай зөвшөөрөл авах, татвар төлөх, амьтдыг бичил чиптэй болгохыг үүрэг болгосон ба “Монгол банхар" нохой үржүүлэгчдийг энэ хуулийн заалтаас чөлөөлсөн.

Гэрийн тэжээвэр амьтдын тухай хууль Монгол болон дэлхийн хувьд юу гэсэн үг вэ?

  • Гэрийн тэжээмэл амьтдын тухай хууль нь гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах, хэн нэгэн хүн амьтдыг хүчирхийлсэн тохиолдолд шийтгэл оногдуулж, орон гэргүй нохойг буудахыг зогсооно.
  • Үржил хаах үүрэг хариуцлагыг олгох замаар хариуцлагатай асран хамгаалагчийг дэмжинэ.
  • Гэрийн тэжээвэр амьтдын үржил, борлуулалтыг хязгаарлаж, зохицуулна.
  • Амьтны эрх, халамжийг хүлээн зөвшөөрч, бусад улс орнууд дагаж мөрдөх дэлхийн шинэ стандартыг бий болголоо.

Гэрийн тэжээвэр амьтдын тухай хуулийг чанд мөрдөж ажилласнаар Монгол Улс саяхан гудамжны нохойг ариутгасан дэлхийн анхны улс болсон Бутаны үлгэр жишээг дагаж чадна. Цаг хугацаа өнгөрөхөд орон гэргүй амьтдын тоо толгой буурах боловч Улаанбаатар хотын 70,000 гудамжны амьтад мал эмнэлгийн анхан шатны багаж хэрэгслийн хүртээмжгүй байдал зэрэг хүнд сорилттой тулгарч байна.

Амьтдыг хамгаалах чиглэлээр дэмжигчид “Азтай савар” ТББ-д рентген аппарат илгээхэд шаардагдах хөрөнгийн 30%-ийг цуглуулсан бөгөөд ингэснээр тус байгууллага орон гэргүй амьтдыг аврахын зэрэгцээ Гэрийн тэжээвэр амьтдын тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг хангах болно.

“Тэжээвэр амьтдын тухай хуулийг чанд мөрдөж ажилласнаар эцэстээ Монголд гэрийн тэжээвэр амьтад орон гэргүй, хаягдах байдал үгүй болох ч тэр өдрийг хүртэл олон мянган амьтад хохирно. Та мал эмнэлгийн анхан шатны тоног төхөөрөмж бэлэглэснээр дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг гудамжны амьтдын амьдралыг бага ч гэсэн дулаацуулж чадна” хэмээн Флер Доус онцолж байна.

Эх сурвалж: worldanimalnews.com

Холбоотой мэдээ

Back to top button
Close