ОБЕГВидеоFocus

Онцгой байдлын нэг албан хаагч амь насаа алдлаа

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.

Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, амь насаа алдсан харамсалтай дуудлага байлаа.

Гал түймрийг унтраах үеэр харамсалтайгаар амиа алдсан гал сөнөөгчийн талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж. Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар НОБГ-т мэдээлэл хийлээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close