БоловсролОХУFocus

Оросын соёлын өвийн ордон болон Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос ном бэлэглэв

А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон болон Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос Монголын боловсролын их сургуульд Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, үзэсгэлэн /2024.04.05/ гаргалаа.

Мөн энэ үеэр Оросын нэрт зохиолч, сэтгүүлч, эрхлэгч, Оросын зохиолчдын холбооны гишүүн Анна Матвеева “зохиолч” мэргэжлийн талаар лекц уншив.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон нь Москва хотод байрлах музей, архив, номын сан, эрдэм шинжилгээ, судалгааны төв, хэвлэлийн төв болон соёл гэгээрлийн төв зэргээс бүрдсэн цогцолбор бөгөөд хилийн чанадад байгаа Оросын соёлын өвийг судлах, цуглуулах, хадгалан үлдээх, мөн гадаадын улс орнуудад амьдардаг Оросын эх орон нэгтнүүдтэй харилцаа холбоог хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой аж. Харин Оросын зохиолч, хэвлэгчдийн холбоо нь Оросын зохиолчдын 5 эвсэл, холбоог нэгтгэсэн шүхэр байгууллага юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close