Эрүүл мэндFocus

Хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийг 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлж байна

Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Бостон хотын Нью Ингланд Хараа зүйн коллежийн профессор Брюс Мүүр, Швейцарын Биоком компанийн захирал, Эрүүл мэнд ба оюун санааны хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, хүүхдийн нүдний эрүүл мэндийн “Туяа ба шидэт зүлэг” номын зохиогч, доктор Кеннет Йонгстейн, Орбис олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ болон төслийн төслийн зохицуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Профессор, судлаач Брюс Мүүр хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн ажиллаж байгаа юм. Тэрээр сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан хараа шалгах аргачлалыг судлан нэвтрүүлсэн. АНУ-ын сургуулиуд энэ аргачлалаар хүүхдийн нүдний үзлэгийг заавал хийхээр хуульчилж, эрүүл мэндийн даатгалаар нүдний шилний асуудлыг шийдвэрлэдэг байна. Төслийн хүрээнд Монгол улсын зорилтот сургуулийн сурагчдад энэ аргачлалаар үзлэг зохион байгуулахад 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байв.

Тиймээс цаашид сургуульд суурилсан байдлаар илрүүлэг, үзлэг зохион байгуулах талаар уулзалтын үеэр санал солилцлоо.

Харин тархи судлаач эмч, доктор Кеннет Йонгстейн тус төслийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд нүдний эрүүл мэндийн боловсрол олгох харилцааны ур чадвар, хандлагыг эзэмшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Манай Улсын хувьд эрх зүйн орчноо шинэчлэхдээ Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд суралцагчийг тодорхой насны давтамжтай хамруулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар заасан. Тиймээс сурагчдын нүдний эрүүл мэндийн чиглэлээр холбогдох шийдвэр гаргах, энэ ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр санал солилцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close