БоловсролFocus

Залуу судлаачид “Bootcamp” эрчимт сургалтад хамрагдаж эхэллээ

Шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ялангуяа салбар дундын практик мэдлэгүүдийг богино хугацаанд заадаг “Bootcamp” буюу  эрчимт сургалт дэлхий даяар эрчээ аван дэлгэрч байна. 

Бүүткамп эрчимт сургалт нь дэлхийн10 гаруй орнуудад амжилттай зохион байгуулагдаж нийт 106 судлаач, инженер, энтерпрёнерууд хамрагдсан байна. Бүүткамп сургалтыг анх удаа Монгол улсад ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран 2024 оны Дөрөвдүгээр сарын 1-5 ны хооронд Улаанбаатар хотноо МУИС дээр зохион байгуулж байна.

БАЙГАЛЬ, ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ, НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГ-ийн салбарын судлаачид, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчдыг чадавхжуулах, ялангуяа мэргэжилтнүүд мэдлэг солилцох, хамтран инновац бүтээх арга замд суралцах, гарааны компани байгуулах, өөрсдийн шинэ, шилдэг санааг бодит ажил болгоход “UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024” сургалтын зорилго оршино.

Бүүткампийн сургалтанд их дээд сургуулийн сургалтын байгууллага 4, эрдэм шинжилгээний хүрээлэн 5, шинжлэх ухааны парк 2, нийслэлийн инновац бодлогын газар 1, хувийн хэвшлээс 2 нийт 14 байгууллагын 50 гаруй судлаачид, их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчид сонгон шалгаруулалтанд орсон.

Үүнээс Хими, Биологи, ХАА, Хүрээлэн буй орчин, Материал судлал, Нанотехнологи, Ойн аж ахуй, Ургамал хамгаалал, Бизнес, Нийгмийн инновац, Санхүү хүний нөөц, чанарын менежмент зэрэг улс орны бүхий л салбарын 30 залуу энтерпрёнершип судлаачид сонгогдон хамрагдаж байна.

Энэхүү ’UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia 2024  эрчимт сургалтын үр дүнд суралцагчид багт хувиарлагдан богино хугацаанд өөрсдийн бизнесийн загварыг боловсруулан, гарааны бизнесийг эхлүүлэх, санхүүжилтийг тооцоолох, гарааны бизнест зориулсан хууль эрх зүйн гэрээ, хэлэлцээр хийх, хэлэлцээрийн элементүүдэд суралцахын зэрэгцээ өөрсдийн төслөөрөө хэрхэн хөрөнгө оруулагчдыг татахад суралцаж, мөн  Монголын болон хөрш орны, хоёрдогч гуравдагч хөрш орнуудын лаборатори, нанотехнологийн бүтээгдэхүүнийг виртуалиар үзэж танилцана.

Шинжлэх ухааны хөгжил, түүнийг хэрэглээний эргэлтэнд оруулахад их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн МУИС-д гэхэд 50 гаруй патент, зохиогчийн эрх, ашигтай загварын зэрэг хэдэн зуун оюуны өмч байгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс төр-их сургууль-үйлдвэрлэл бизнесийн уялдаа холбоог тогтвортой  бэхжүүлэх зорилго бүхий их сургуулийн дэргэдэх анхны шинжлэх ухааны парк болох МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар парк 2023 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close