Боловсрол

Энэ сарын 6-нд Монгол хэл бичгийн шалгалт болно

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагийн хооронд зохион байгуулагдахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалт өгөх байранд ирсэн байх бөгөөд даалгаврыг хөх эсвэл цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстой.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ:
–    Иргэний үнэмлэх / иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирэх/
–    Бүртгэлийн хуудас
–    Суудлын хуваарь зэрэг бичиг баримттайгаар ирсэн байх ёстой юм. 

Харин өмнөх оны шалгуулагч бол эдгээр бичиг баримт дээр бүрэн дунд боловсролын гэрчилгээг авч ирэх шаардлагатай бөгөөд шалгалт 100 минутын турш үргэлжилнэ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close