НийгэмFocus

“Чингис хаан” ОУНБ-ын авто зогсоол төлбөртэй болно

Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болох шийдвэр гарчээ6

Тодруулбал нисэх буудлын авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын машинаа байршуулбал төлбөргүй бол 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1,500 төгрөгийн хураамж авах юм байна.

Харин ачааны машин болон автобусыг 30 хүртэл минут байршуулбал 1,000 төгрөг бөгөөд авто зогсоолын төлбөрийн дээд хэмжээ бүх төрлийн тээврийн хэрэгсэлд 4,500 төгрөг байна.

Та бүхэн авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-дэд төлбөрийн бүх хэлбэрээр төлөх боломжтой аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close