ОХУFocus

Хохирогчдод зориулж цусаа хандивлах уриалгыг Москва хотын иргэд идэвхитэй дэмжиж байна

Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд гарсан зэвсэгт халдлагын үеэр амиа алдсан хүний тоо 93 хүрсэн, энэ тоо цаашдаа өсөх магадлал өндөр байна. Мөн 140 гаруй хүн шархдаж, эмнэлгийн тусламж авсан талаар Оросын Мөрдөн Байцаах Товчооноос мэдээлж байна.

Түүнчлэн халдлага болсны дараа олон хүн эмнэлгийн тусламж авах болсонтой холбоотойгоор Москва болон Москва мужийн оршин суугчдыг хохирогчдод зориулж цусаа хандивлахыг хүссэн уриалга гаргажээ.

Москва мужийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Москва мужийн цусны төвүүдийн үйл ажиллагааны эхний 1 цагийн дотор 600 гаруй донор цусаа хандивласан бөгөөд сайн дураараа цусаа хандивлах хүсэлтэй олон зуун хүн донор болохоор дугаарлаж байгааг ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Дашрамд дуулгахад, Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд болсон зэвсэгт халдлага гарсныг Исламын Улс бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн бөгөөд тус халдлагад сэжиглэгдсэн хоёр хүнийг саатуулж, үлдсэнийг нь эрэн сурвалжилж байгаа аж.  Саатуулсан Renault маркийн автомашиныг шалгахад ПМ гар буу, АКМ маркийн бууны сум, Тажикистан улсын иргэдийн паспорт олджээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close