Орон нутагFocus

“Веган-Өмнөговь” өдөрлөг болно

Өөрийгөө хайрлацгаая Өмнөговьчууд аа…

“Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо” ТББ-аас Өмнөговьчууддаа зориулан тус аймгийн ЗДТГ болон голлох салбарын холбогдох байгууллагуудтай хамтран “ВЕГАН-ӨМНӨГОВЬ” олон талт онцгой ач холбогдол бүхий ВЕГАН өдөрлөгийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Даланзадгад хотын “ЁЛ” кино театрт зохион байгуулна.

Ерөнхий зохион байгуулагч “Монголын Органик Ногоон Хүнсний холбоо” ТББ-ын хувьд Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах, органик газар тариаланг дэмжих, ургамалд суурилсан хоол хүнсний хэрэглээг олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тус чиглэлээр олон газар зохион байгуулагдсан уг загвар бүхий онцгой өдөрлөг энэ удаа Өмнөговьчуудад зориулагдахаар болжээ.

Бид энэ завгүй амьдралын тойрогт өөрийгөө хайрладагсан бил үү?

Энэхүү өдөрлөгт ирснээр та бүхэн ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД ГАРСАН АЛДАРТАЙ МЮЗИКЛ, УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭЖ, ДЭЛХИЙН ОЛОН УДААГИЙН ШАГНАЛТ ШИЛДГҮҮДИЙН БҮТЭЭСЭН “ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧЛӨГЧИД” киног монгол дуу оруулгатайгаар үзэх болно.

Мөн өдөрлөгийн цөм болсон ВЕГАН хоол хүнс гэж юу вэ, түүний эрүүл мэнд, байгаль орчны онцгой ач холбогдол, ВЕГАН гоо сайхан,  ВЕГАН эмчийн зөвлөгөө зэрэг чухал мэдээллийг цогцоор нь авч, ВЕГАН ХООЛ амталж үзэж, хэрхэн хийх сургалтад нь хамрагдах боломжтой.

Өнөөдөр бид асуудал ярихаас илүү шийдэл эрэлхийлэх нь чухал болжээ. Гэтэл ВЕГАН хоол хүнсний хэрэглээ нь эрүүл мэнд, байгаль орчны олон тулгамдсан асуудлын шийдэл гэдгийг эрүүл мэндийн, байгаль орчны салбарууд шинжлэх ухааны түвшинд хүлээн зөвшөөрчихсөн гэдгийг мэдэх нь нэн чухал юм.

Түүнчлэн хүн бүхний, айл өрх бүрийн өдөр тутмын дадал зуршил, хоолны сонголтоос шууд үүдэлтэй эрүүл мэндийн асуудал ямар хэмжээнд хүрснийг бид бүгд бэлхэнээ мэднэ. Биднийг эрүүл зөв хооллохыг, эрүүл зөв дадалтай болохын чухлыг мэргэжлийн байгууллага эмч нар зөвлөсөөр л байна.

Иймд та бүхнийг хайртай гэр бүл, дотны хүмүүсээ, найз нөхдөө, анги хамт олноо дагуулаад, хүн бүр өөрийгөө хайрлахын чухлыг онцолсон уг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. /Өдөрлөг үнэ төлбөргүй, байгаль орчинд ээлтэйгээр нэг удаагийн аяга таваг хэрэгсэлгүй зохион байгуулагдана./

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close