ХАА-н салбарFocus

Хэнтий аймгийн 7000 өрхөд тусламжийн багц хүгэв

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Зүүн бүсийн шуурхай баг Хэнтий аймагт ажиллаж байна. Улсын онцгой комиссоос 70 тонн гурил, 35 тонн цагаан будааг Хэнтий аймгийн зудын хүндрэлтэй сумдын 7000 өрхөд олгож, малын нэмнээ, бээлий зэрэг эд зүйлс, хүнсний багцын тусламжийг үзүүллээ.

Ажлын хэсэг зудын хүндрэлтэй байгаа сум, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай айл өрхүүдэд хүрч ажиллана. Хэнтий аймаг Улсын онцгой комиссоос олгосон 750 тонн улаанбуудай, 165 тонн хивгийг бүрэн татан авч сумдад тараах ажлыг шуурхай зохион байгуулсан. Цаашид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас өвс тэжээлийн татан авалт хийж, хөнгөлөлттэй үнээр малчдад өгөхөөр ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close