Орон нутаг

Өвөрхангайн номын сан “Хүний эрх-Бидний мэдлэг” төрөлжсөн булантай боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх зорилгын хүрээнд “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт хүн бүрд” уриатайгаар Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж байна.

Комисс Өвөрхангай аймгийн Төв номын сантай хамтран олон нийтийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, хүний эрхийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан илтгэл, ном гарын авлагыг нийтийн хүртээл болгох зорилгоор “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булан нээж, каталогижуулах ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Н.Туул 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайлан илтгэлүүд, Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын гэрээний хороод, хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол улсад өгсөн зөвлөмжүүд, хүний эрхийн чиглэлийн судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл, гарын авлагаас бүрдсэн 42 төрлийн 88 ширхэг ном гарын авлагыг хүлээлгэн өгөв.

Энэхүү булан нь үүрэг хүлээгч, хүний эрх хамгаалагч, шинжээч, судлаачид, хүүхэд, залуус, хүн бүрийн хүний эрхийн боловсролд зориулсан нөлөөллийн чухал арга хэрэгсэл, үнэ цэнтэй зөвлөн туслагч болох юм.

Комисс цаашид ном гарын авлага, сэтгүүлээр тогтмол баяжилт хийж, уншигчдын хүртээл болгох ажлыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: ХЭҮК

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close