БоловсролFocus

М.Итгэл: Боловсролын хувирган өөрчлөлтийг таван чиглэлд авч үзэж байна

️”Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб /2024.02.29/ “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаараа “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” сэдвээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор(Ph.D) М.Итгэл тус хүрээлэнгийн секторын эрхлэгч (Ph.D) Х.Отгонбаатар нартай ярилцлаа. Гуравдугаар сарын 04, 05-ны өдөр Улаанбаатар хотноо чуулах #Монголын_боловсролын_хувирган_өөрчлөлт” үндэсний чуулган угтаж тус уулзалтыг зохион байгууллаа.

БСҮХ-ИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ, ДОКТОР Х.ОТГОНБААТАР:

Бидний өнөөдрийн нэрлээд байгаа Transformation education гэдэг нэр томьёо ОУ-д түгж эхлэхэд бид Монгол руу хэрхэн хөрвүүлэхийг хэлэлцэж эхэлсэн. Боловсролын салбарынхан хэл шинжлэлийн эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөд нэг талаар “Боловсролын хувирган өөрчлөлт” гэж нэрлэж болох юм. Нөгөө талаар “Хувьсаж буй боловсрол” гэж орчуулах боломж байна гэж үзсэн. Ингээд Transformation education гэдэг нэр томьёог “Хувьсаж буй боловсрол” гэдгээр нь орчуулан үндэсний хэмжээнд хэлэлцсэн.

“Хувьсаж буй боловсрол” амлалт бичигт 130 гаруй улс нэгдсний нэг нь манай Монгол улс. Уг амлалт бичигт “Боловсролын хувирган өөрчлөлт” гэдгийг агуулгын хувьд таван чиглэлд хийх хэрэгтэй байна гэдэг дээр улс орнууд санал нэгдсэн.

 Хөдөлмөрийн зах зээл болон ТХБ-ын төлөөх ур чадваруудад анхаарах:

 Багш мэргэжлийг хувирган өөрчлөх: Залуучуудыг ийм ур чадвартай, ийм иргэн байхад багш мэргэжилтэн ямар үүрэгтэй байх вэ. Үүнийг шинээр эргэж харъя.

 Боловсролын эдийн засгийн асуудал: Боловсролд шаардлагатай эдийн засгийн нөөцүүдийг яаж хуваарилах вэ, эдийн засгийн концефц ойлголтыг шинээр яаж авч үзэх ёстой вэ?

 Dijital Transformation-Цахим шилжилт: Хурдацтай технологийн хувьсалд бид хэрхэн хурдацтай хариу үйлдэл үзүүлэх вэ? Яаж үүнтэй зэрэгцэн хөгжиж, арга хэрэгслээ болгож хөгжих вэ гэдэг асуудал байсан.

Дэлхийн улс орнууд энэ таван үндсэн чиглэлд боловсролын хувирган өөрчлөлтийг авч үзэж үндэсний зөвлөлдөх уулзалтуудаа хийж, НҮБ-ын зөвлөлдөх уулзалтад амлалтаа танилцуулсан. Манай улсаас БШУ-ны сайд өөрөө 2022 онд НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, амлалтаа танилцуулж байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ үеэр Монгол улс Боловсролын салбарт цахим шилжилт хийж байгаа жишиг нь сайн туршлага гэж үнэлэгдэж, салбар уулзалтыг Монголын нэр дээр онцлон зохион байгуулсан нь онцлог үйл явдал болсон. Тухайн амлалт бичиг нь 2023 оноос үе шаттайгаар үйл ажиллагааны төлөвлөгөө болоод хэрэгжээд явж байна.

Энэ хүрээндээ бид өнөөдөр яг юу хийв, яг юуг цаашид тогтвортойгоор хэрэгжүүлж авч явах вэ, цаашид юуг нэмж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр энэ удаагийн “Монголын Боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганы гол үзэл санаа чиглэнэ.

БСҮХ-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР М.ИТГЭЛ:

Энэ 03 дугаар сарын 04, 05-ны өдөр болох “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулган дээр бид хэд хэдэн шийдлийг санал болгож, зөвшилцөлд хүрвэл тунхаглана гэдэг зорилготой байна. Тунхаглалын гол санаа нь

Нэгдүгээрт, Монголын боловсролын алсын хараатай болъё. Бидэнд зорилгууд нь байна. Үндсэн хуульдаа заасан “Хүн бүр сурч хөгжих эрхтэй” гэсэн эрх байна. Харин Монголын боловсрол яг хаашаа явах юм бэ Тунхаглал хэрэгтэй байна гэж харж байна.

Хоёрдугаарт, энэ алсын хараа руу чиглэхэд баримтлах үнэт зүйлийг гаргаж ирсэн.

Гуравдугаарт, суралцагч нь ямар дүр төрхтэй байх юм бэ. Монгол суралцагчийн дүр төрхийг мөн тодорхойлсон. Ингээд суурь зарчим буюу алсын хараа, үнэт зүйл, дүр төрх нь гараад ирлээ. Бид цаашдаа дээрх шинж, дүр төрх бүхий суралцагчийг гаргаж ирэхийн тулд ямар ямар тэргүүлэх чиглэлүүдийг баримтлах вэ гэдэг нь Отгонбаатар докторын ярьсан таван тэргүүлэх чиглэлийн агуулгатай нийцэн хөгжих ёстой болж байгаа юм. Тиймээс чуулганы гол үндсэн агуулга ч үүнтэй уялдаж өрнөх болно. Монголын боловсролд даяаршлын хандлагатай, үндэсний онцлогтой хувирган өөрчлөлтийг хийнэ гэдэг концефцийг барьж байна.

Эх сурвалж: “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close