Орон нутаг

Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэх хүсэлт гаргажээ

Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад орон нутгийн нислэгийн асуудлаар хүсэлт гаргажээ.

МИАТ компани Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 2 удаа (лхагва, бямба гарагт) нислэг үйлдэж байгаа бөгөөд долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл даваа гарагт нэмэлт нислэг үйлдэнэ.

Тус аймгийн хувьд зуны улиралд гадаад, дотоодын аялагчид олноор ирэх тул дээрх долоо хоногт 3 удаа хийх нислэг нь хангалтгүй хэмээн аймгийн Аялал жуулчлалын холбоо үзэж байна.

Иймд долоодугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үйлдэх нэмэлт нислэгийн хугацааг 10  дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгах, мөн тухайн хугацаанд баасан гараг бүр шинээр нислэг үйлдэж, долоо хоногт хийх нислэгийн давтамжийг 4 болгох хүсэлт тавьж байгаа аж.

МИАТ компани дээрх хүсэлтийг судалж, одоогийн нислэгийн хуваарьт таарахгүй байгаа аяллуудын нарийн судалгааг гаргаж ирүүлэхийг аялал жуулчлалын компаниудаас хүссэн байна.  

Эх сурвалж: Монцамэ.мн

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close