Хууль эрх зүй

Ховд аймгийн төвд 300 камер суурилуулна

Одоогийн байдлаар камержуулалтын ажлын нэгдүгээр багц ажил эхлэхэд бэлэн болж байна. Энэ хүрээнд Жаргалант сумын 89 цэгт 300 камер суурилуулах юм.  

Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд  аймаг,  сумын төвийн камержуулалтыг сайжруулахад анхаарч, уг  ажилд нийт  5.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулж, өнгөрсөн хугацаанд холбогдох судалгааг хийж,  камер суурилуулах шаардлагатай цэгүүдийн талаар иргэдээс санал авчээ.

“Элсис инженеринг” ХХК болон “Бодь электроникс” ХХК-ийн хамт олон Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд камержуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

Одоогийн байдлаар камержуулалтын ажлын нэгдүгээр багц ажил эхлэхэд бэлэн болж байна. Энэ хүрээнд Жаргалант сумын 89 цэгт 300 камер суурилуулах юм.  

Дээрх ажлын үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайжирна гэж албаныхан үзэж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close