Тамирчдын амжилтFocus

Өсвөрийн жүдочид хоёр алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараар удирдуулсан өсвөрийн жүдочид Европын цуврал тэмцээнд амжилттай оролцож байна.

Ердөө тав хоногийн өмнө манай өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр Испанийн Фуэнгирола хотод эхэлсэн олон улсын тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Тодруулбал, охидын 52 кг-ын жинд “Женко” клуб, Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Анударь, хөвгүүдийн 55 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуулийн тамирчин Б.Бат-Энэрэл нар алтан медаль энгэртээ гялалзуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин хөвгүүдийн 60 кг-д “Мон-Алтиус” ахлах сургуулийн тамирчин Ч.Бодьрагчаа хүрэл медаль хүртсэн бол залуу тамирчин Б.Тэмүүлэн IX байрт шалгарсан байна.

Тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаанаар үргэлжилнэ. 

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close