Орон нутагFocus

Төөрсөн 39 иргэнийг эсэн мэнд олж, цасанд боогдсон 230 иргэнийг аюулгүй болгожээ

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 17-нд  Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт,  Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олсон байна.

Мөн нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Булган аймгийн Бүрэгхангай, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Лүн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Халзан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баян-Өлгий аймгийн ЦэнгэлӨмнөговь аймгийн Ханхонгор, Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурванзагал, Дорнод аймгийн Хэрлэн суманд нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close