Орон нутагFocus

Ховд аймгийн 11 сумын иргэд хүнсний эрхийн бичгээс татгалзжээ

Орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан шилдэг зургаан байгууллагыг өнгөрсөн долоо хоногт шалгаруулсан юм. Үүний нэг бол Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байлаа.

Тус байгууллага өнгөрсөн онд “Ховд–Ажлын байр” хөдөлмөрийн яармагийг гурван удаа зохион байгуулж,  340 иргэнийг шууд ажлын байранд зуучлан байнгын ажилтай болгожээ.  

Мөн Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд тус аймгийн 11 сумын иргэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан байна.

Тус аймагт Халамжаас хөдөлмөрт бодлого нэлээд үр дүнтэй хэрэгжиж байгааг албаныхан онцоллоо.

Одоо аймгийн хэмжээнд 405 өрхийн 2101 иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж буй.  

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close