ЗТХЯатүтFocus

ЗТХЯ: Төрийн одон медаль гардууллаа

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.02.08/ Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жил ой, Цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан  нэр бүхий хүмүүст төрийн одон медаль гардууллаа.

 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өндөр настан Д.Баасгай,

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн мэдээлэл технологийн албаны системийн шинжээч З.Ганзориг,

МИАТ ТӨХК-ийн Нислэгийн аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны ахлах байцаагч Д.Энхцэцэг нарыг,

Алтан гадас одонгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Одхүү,

Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ,

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын ахлах шинжээч Ш.Гэрэлт-Од,

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төмөр замын Хууль зүйн албаны дарга Елена Рудольфовна Яковенко,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн лавлах үйлчилгээний тасгийн мэргэжилтэн Ц.Эрдэнэтуяа,

МИАТ ТӨХК-ийн өндөр настан С.Оюунбилэг,

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн Төрийн хүндэт зочны танхимын менежер Б.Мөнхжаргал,

 Арж рөүд ХХК-ийн механик инженер С.Алтангэрэл,

Томас Эйр ХХК-ийн нисгэгч Г.Жаргалсайхан,

Томас Эйр ХХК-ийн нисгэгч И.Лхагвасүрэн нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн О.Очгэрэл,

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дохиолол холбооны албаны харьяа Дохиолол холбооны 2-р ангийн дарга Ц.Цэнгэлжаргал,

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрийн хүрээнд АН4 чиглэлийн туршилтын дамжин өнгөрөх тээвэрлэлт амжилттай гүйцэтгэсэн” дараах нэр бүхий хүмүүсийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр шагналаа.

“Монгол тээвэр нэгдэл транзит” ХХК-ийн жолооч Д.Ариунболд, Монтир транс ХХК-ийн жолооч М.Цасчихэр, Монложистикс тракинг ХХК-ийн жолооч Б.Батмагнай нарыг тус тус шагналаа.

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close