Засгийн газар

Процессын дахин инженерчлэлийн нэгдсэн тайланг хүлээлгэн өгөв

Монгол Улсын Засгийн газраас “Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх тухай” тогтоол баталж санал, дүгнэлт гарган танилцуулахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт даалгасан бөгөөд 2023 оны 6-р сарын 24-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, дүгнэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар болон тэдгээрийн харьяа 60 гаруй нэгжүүдэд процессын дахин инженерчлэл хийсэн ажлын нэгдсэн тайланг Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж болон холбогдох албан хаагчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүлээлгэн өглөө.

Процессын дахин инженерчлэлийг хийхдээ иргэний бодит хэрэгцээ шаардлага болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нэгжүүдэд тулгарч буй асуудлуудыг судалж, учир шалтгааныг илрүүлэн тухай бүрд нийцсэн процессыг бий болгох зарчим баримталсан бөгөөд Засгийн газраас процессын дахин инженерчлэлийн санал, дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, үр дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болгож, цаашид процессын дахин инженерчлэлийн ажлыг салбартаа манлайлан хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close