Ерөнхийлөгч

Амиа алдсан албан хаагчийн гэр бүлд гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачилжээ

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачдыг өнөө өглөө сүүлчийн замд нь үдсэн юм. Харин үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааны асуудал сүүлийн үед олны анхаарал татаад байгаа юм.

Тэгвэл “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо” гэж ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяр мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close