Кино урлагFocus

“Бидний араншин” кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ

“F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна.

Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ.

Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин. Бүх насныханд зориулсан “Бидний араншин” уран сайхны киног энэ сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close