РЦНКОнцлох

ОХУ ирэх онд 600 гаруй монгол оюутныг тэтгэлгээр суралцуулна

Улаанбаатар дахь Русский дом нь 2023 оны ажлаа дүгнэж, ирэх оныхоо ажлыг төлөвлөж ярилцлаа. 2023 онд урлаг, соёл, боловсролын чиглэл рүү түлхүү их ажлыг хийсэн бөгөөд нийгмийн сайн сайханд чиглэсэн олон ажил хийжээ.

Тухайлбал, Орос хэлний багш нарыг чадавхижуулах тал дээр ихэд анхаарсан байна. Учир нь сүүлийн үед Орос хэлний багш нар ихэд ховордож байгаа аж. Тиймээс ОХУ-ын Буриад улсын Засгийн газартай ярилцаж зөвшилцөөд, орос хэл, утга зохиолын багш харилцан бэлтгэхээр ажлуудаа эхэлсэн байна.

Өнгөрсөн жил Монголоос 20 оюутан энэ чиглэлээр багшийн коллежид суралцахаар явсан бол энэ жил нэмэгдэж, 30 хүүхэд хэл шинжлэл, орчуулагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж байна. Улан- Үд хотод Буриад улсын их сургуульд багшийн чиглэлээр суралцаж байгаа эдгээр оюутнуудын замын зардлыг даах зэрэг урамшуулалд хамрагдуулахыг ярилцаж шийдвэрлэсэн. Мөн ирэх хичээлийн жилд хэлний бэлтгэлд хамрагдаж байгаа болон амжилттай суралцаж буй оюутнуудын стипентийг нэмэгдүүлэхээр ярилцжээ.

Мөн орон нутагт орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын орчин бүхий иж бүрэн тоноглогдсон Орос хэлний төвүүдийг  нээсэн байна. Төв аймгийн Зуунмод сум болон Завхан аймгийн төвд нээгдсэн  Оросс хэлний төвүүд нь орчин цагийн стандартын дагуу тоноглогдсон бөгөөд трансформер тавилга, төгөлдөр хуур, интерактив самбар-телевиз зэрэг тоноглолоор бүрдсэн, уран сайхны хийгээд сургалт арга зүйн номтой болгон тохижуулжээ.

Түүнчлэн ОХУ-ын их дээд сургуулиудад монгол оюутнуудыг сургаж, тэтгэлэгт хамрагдах ажил улам өргөжсөөр байна. ОХУ-ын бүүрЗасгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарийг зарласан байгаа аж.

Энэ оны 12 дугаар сарын 23-нд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт энэ оны хамгийн онцлох үйл явдал болжээ. Энэ өдөр  Кремлийн сүлд модны наадамд 300 гаруй  монгол хүүхдүүдийг болоод Улаанбаатар хотод оршин суугаа орос хүүхдүүдийг баярлуулж, өвлийн өвгөнөөс бэлэг гардуулж, тоглолт зохион байгуулсан байна.

2024 онд ч мөн олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close