Эдийн засагОнцлох

“Бүтээн байгуулагч энтрепренер” шагналыг Макс өргөө ХХК хүртлээ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг жил бүр, шинэ оны босгон дээр шалгаруулан өргөмжилдөг. 26 дахь жилдээ зохиогдож буй энэхүү үйл ажиллагааг бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолж байв.

“Entrepreneur” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр

  • Оны хөрөнгө оруулагч энтрепренер,
  • Үндэсний үйлдвэрлэгч энтрепренер
  • Бүтээн байгуулагч энтрепренер
  • Экспортлогч энтрепренер
  • Импортлогч энтрепренер
  • Сайн засаглалыг хэрэгжүүлэгч энтрепренер
  • Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч энтрепренер
  • Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч энтрепренер
  • Инновац нэвтрүүлэгч энтрепренер
  • Жижиг дунд бизнес эрхлэгч энтрепренер
  • Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч энтрепренер гэсэн номинациар тус тус шалгаруулж, Гран при шагналын эзнийг тодрууллаа.

Тус шалгаруулалтын “Оны Шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгж”-ийг алдаршуулдаг “Бүтээн байгуулагч энтрепренер” шагналыг Макс өргөө ХХК хүртэв.

МАКС өргөө компанийн Гүйцэтгэх захирал Т.Түмэн-Өлзий: 2023 оныг манай компани өрнүүн их ажил, амжилтаар үдэж байна. Бид БХБЯ-ны энэ оны шилдэг аж ахуйн нэгж болсон. Бидний энэ жилийн хувьд баруун бүсэд чиглэж ажилласан. Тодруулбал, баруун бүсэд уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээс гадна “Сум хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн Бигэр суманд орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Мөн хуурай аргаар шохой боловсруулах ажлыг эхлүүлж, хоногт 400 тонн шохой боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ нь байгаль орчинд ээлтэй, ногоон технологи, инноваци шингээсэн төсөл байсан юм. Түүнчлэн бид 79 тэрбумын борлуулалтын орлоготойгоор барилга бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

Бидний хувьд өөрийн ажиллах хүчнийг салбар тус бүрээр бэлдэж, мэргэжлийн багуудыг бий болгож ажилласанаараа давуу тал маань байв. Бидний ард байгаа 290 гаруй ажилтан, албан хаагч энэ шагналыг авах хамгийн чухал түлхүүр байлаа. Бид ирэх жил илүү ихээр хичээн ажиллаж, салбартаа ерөнхий гүйцэтгэгч байх, илүү их бүтээн байгуулагч болж,  үлгэр дууриаллыг мэргэжлийн ёс зүйтэй байдлаар хангаж ажиллана. Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close