Эрүүл мэнд

УНТЭ: Бамбайн булчирхайн мэс заслыг амжилттай хийлээ

УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч нарын хамтарсан баг бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь буцаан шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтай хийлээ.

Энэхүү мэс заслыг анх 2017 онд АШУҮИС-ийн дэргэдэх Эрхэс эмнэлэгт Пак Кван Тэ профессор хийж байжээ.Бөөрний архаг дутагдлын улмаас хоёрдогчоор бамбайн дэргэдэх булчирхай томорч кальци, фосфорын зохицуулга алдагдан паратгормон ихээр ялгардаг.

Гиперпаратиреоидизмын улмаас

  • Яс сийрэгжих, өвдөх, эмгэг хугарал үүсэх
  • Судас болон зөөлөн эд, нүдний эвэрлэгт шохойжилт үүсэх
  • Судасны шохойжилтын улмаас зүрхний шигдээс, тархины цус харвалт үүсэх эрсдэлтэй.

Бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь шилжүүлэн суулгаснаар дээрх хүндрэлээс сэргийлэн, архаг диализийн өвчтөнүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой эмчилгээний арга юм.

Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close